



















Даваа гарагт Хавайн аралд Килауеа галт уул дэлбэрч, 91 метрийн өндөрт цацагдсан халуун лаав нь ойролцоогоор 2.2 км2 газрыг бүрхжээ. Килауеа галт уул 2020 оны 12-р сараас хойш тав дахь удаагаа дэлбэрч байна гэж Хавайн галт уулын ажиглалтын төвөөс мэдэгдлээ. Галт уулын дэлбэрэлтийн улмаас амиа алдаж, бэртэж, гэмтсэн хүн байхгүй ч Хавайн агаарын чанарт нөлөөлж байна.
Эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрт орших галт уулууд идэвхжиж байгааг сануулсаар байна. Учир нь 1815 онд дэлбэрсэн Индонезийн галт уул Тамборагийн адил хэмжээний хохирол учруулах хэмжээний гал уулын дэлбэрэлт энэ зуунд тохионо гэж үзэж байгаа юм.
Одоогоос 200 гаруй жилийн өмнө тохиосон Индонезийн Тамбора галт уулын дэлбэрэлт манай гарагийн түүхэн дэх хамгийн том гамшиг дагуулсан галт уулын дэлбэрэлт хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Тамборагийн дэлбэрэлт дэлхийн уур амьсгалын өөрчилж, дундаж температурыг 1 хэмээр хөргөж байв. Ирэх жил нь “зунгүй жил” тохиож дэлхийн хэмжээнд ургац алдаж, өлсгөлөн тохиож, холерийн тархалтаар олон хүн амиа алджээ.
1815 оны 4-р сарын дэлбэрсэн Тамбора галт уулнаас үлдсэн тогоо. 2009 он.
Харин энэ зуунд тохиох гал уулын дэлбэрэлт хаана биш хэзээ? гэх асуултыг дагуулж байна хэмээн Женевийн их сургуулийн уур амьсгал судлалын тэнхимийн профессор Маркус Стоффел онцолсон юм. Геологичдийн үзэж байгаагаар дэлхийг өөрчлөх хэмжээний галт уулын дэлбэрэлт энэ зуунд тохиох магадлал өндөр байна.
2024 оны 6-р сарын 2. Исландын Гриндавик хотын Сундхнукур галт уул идэвхжиж лаав урсаж байна.
Индонезийн Руанг галт уул 2024 оны дөрөвдүгээр сар. Руанг галт уул идэвхжиж халуун лаав цацаж байна.
Хэрэв Тамборагийн ижил хэмжээний хохирол учруулах галт уулын дэлбэрэлт манай дэлхийд өмнөхөөс их хэмжээний хохирол учруулах магадлалтай.
2024 оны 4-р сард ИсландынГриндавик хотын ойролцоох гал уулаас лаав урсжээ.
Учир нь манай гарагийн 800 орчим сая хүн идэвхтэй галт уулын идэвхтэй бүсээс ойролцоогоор 60 милийн зайд амьдардаг гэсэн судалгаа бий. Жишээлбэл, идэвхжиж буй Кампи Флегрей галт уул 1 сая орчим хүн амтай Италийн Неаполь хотын баруун захад бий. Тиймээс галт уулын идэвхтэй бүстэй улс орнууд байнгын бэлэн байдалд байхыг судлаачид сануулжээ.









