



















"Хавдар судлалын үндэсний төв II"-ийг СХД- т барихаар болжээ. СХД-ийн дүүргийн 34 дүгээр хороо буюу Баянголын аманд 95.308 м.кв талбай бүхий "Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын цогцолбор төв байгуулагдана. 2025 оны төсөвт дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр хөрөнгө тусгагджээ. Эмнэлгийг барьж байгуулахад 4-5 жил шаардлагатай гэж харж байгаа. Энэ хугацаанд ХСҮТ-ийн барилгыг өргөтгөх, тусламж үйлчилгээг өргөтгөх, эмнэлгийн ачааллыг бууруулахад анхаарч ажиллана гэдгээ эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ХСҮТ-ийн II эмнэлгийг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулах захирамж гаргажээ. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахална. Бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, ЗГХЭГ-ын дарга У.Бямбасүрэн, ЭЗХЯ-ны Төрийн бичгийн дарга И.Батхүү, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар ажиллана.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Уг нь хавдрын шинэ эмнэлгийг ашиглалтад оруулахыг хүлээхийн оронд УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хавдрын эмнэлгийн зориулалтаар баригдсан эмнэлэг бий. Даанч нүүгээд ороход бэлэн эмнэлгийг улс төрийн хайчинд оруулж байгаагийн хамгийн том хохирогч нь хавдраар өвдөж,өвчиндөө шаналж буй иргэд. Тэдэнд шинэ эмнэлэг баригдахыг хүлээх 4-5 жилийн хугацаа байхгүй...










