



















Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаар тогтоолоор “Эрдэнэт медикал” эмнэлгийг Эрүүл мэндийн яаманд шилжүүлж, Хавдар судлалын Үндэсний төвийн харьяа Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон өөрчлөх шийдвэр гарсан. Засгийн газрын шийдвэрийн дагуу тус эмнэлгийг орон тоо, барилга байгууламж, тоног төхөөрөмж, газар эзэмших эрх болон бусад эд хөрөнгийн хамт шилжүүлэх үйл ажиллагаа өнөөдөр болж, уг ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон тус эмнэлэг байгуулагдсан түүх, үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж ирсэн замналыг танилцуулж, Монгол Улсад хорт хавдрын өвчлөл, түүнээс улбаалсан нас баралт өндөр байгаа энэ үед хойд бүсийн ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах чухал алхам хийгдэж байгаад сэтгэл өег байгаагаа илэрхийлэв.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
“Эрдэнэт Медикал” эмнэлгийн чанартай материаллаг бааз, чадварлаг эмч мэргэжилтнүүдийн туршлагыг Хавдар судлалын Үндэсний төвийн нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч нарын чадавх, чадамжтай хослуулан Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг байгуулснаар Орхон, Булган, Хөвсгөл, хөрш зэргэлдээ аймгууд төдийгүй баруун аймгуудын иргэд зардал багатайгаар хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломж ийнхүү бүрдлээ. Ингэснээр, хойд бүсийн орон нутагт оршин суудаг, хавдартай 3000 гаруй иргэн, мөн Хавдар судлалын Үндэсний төвд оношилгоо, хими, мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх шаардлагатай 10 000 гаруй хүн орон нутагт тусламж үйлчилгээ авах боломжтой болж, Хавдар судлалын Үндэсний төвийн ачаалал, хүлээгдэл 10 хувь буурна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
М.ОДГЭРЭЛ
ФОТО Ш.ЛХАМСҮРЭН










