



















Эрдэнэт үйлдвэрийн нийт уурхайчид, салбарын мэргэжилтнүүд, хамтран ажиллагч байгууллагууд Соёл, урлагийн цогцолборт “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын 2025 оны тайлангийн хурал”-даа чуулж, өнгөрсөн оны ажлаа дүгнэж, 2026 оны зорилтоо тодорхойллоо. Ажлын байрны аюулгүй орчныг бэхжүүлэх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах цогц бодлогын хэрэгжилтээрээ тус хурал жил бүрийн хамгийн чухал үйл ажиллагаанд тооцогддог.

Энэ жилийн хурлын нээлтэд хөтлөгч В.Магсаржав оролцогчид, төлөөлөгчдийг танилцуулсны дараа Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер, МУАҮГА, Техникийн ухааны доктор Т.Батмөнх үг хэлж, уурхайн хамт олны хичээл зүтгэлийг онцлон үнэлэв. Тэрээр: “2025 онд Эрдэнэт үйлдвэр түүхэн дээд амжилтуудаа шинэчилж, борлуулалтын орлогоо 4.5 их наяд төгрөгт хүргэх боломж бүрдсэн нь уурхайчдын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг тэмдэглэв. Эрдэнэт үйлдвэрийн ажлын байрны нэлээд хувь нь өндөр эрсдэлтэй ангилалд хамаардаг. Энэ эрсдэлийг бууруулахын тулд зөвхөн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл бус, ажилтны өөрийн хандлага, сахилга, дэг журам хамгийн чухал. Бид олон улсын ISO 45001 стандартыг хэрэгжүүлж, эрсдэлийн үнэлгээг байнга шинэчилж, дүрэм журам, сургалтаа сайжруулснаар үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны соёл шинэ шатанд гарч байна. Сүүлийн жилүүдэд ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэнд уул уурхайн салбарт онцгой анхаарах асуудал болж буйг дурдав. Энэ чиглэлээр Эрдэнэт үйлдвэр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, ажилтны сэтгэл зүйн дэмжлэгийн тогтолцоог сайжруулах шинэ бодлого хэрэгжүүлж эхэлснийг танилцууллаа.
Хурлын хөтөлбөрийн дагуу ХАБЭА-н хэлтсийн тэргүүлэх инженер Ц.Оргил "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын цахим үнэлгээ, санал хүсэлтийн үр дүн”, ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд “2025 онд хэрэгжсэн ажил, 2026 оны зорилт”, ЭСЦ-ын чанарын менежер Л.Машбат "Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, 2026 оны зорилт" Амар даатгал ХХК-ийн дэд захирал Б.Хишигтөр "Амар даатгалын хэрэгжилтийн тайлан" зэрэг сэдвээр хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын жилийн ажлыг дүгнэсэн илтгэлүүдээ танилцуулсан юм. Эдгээр илтгэлүүд нь аюулгүй ажиллагааны соёл төлөвшиж, эрсдэлийн түвшин бодитоор буурч буйг харуулсан ач холбогдолтой мэдээллүүд байлаа. Түүнчлэн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагын чиглэлээр үр дүнтэй ажилласан уурхайчдаа урамшуулан алдаршуулах, сайн жишгийг дэлгэрүүлэх зорилгоор дараах шагналуудыг гардууллаа. МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан мeдалиар ХАБЭАХ-ийн Мониторингийн инженер Б.Мөнхбат, Ил уурхайн инженер Н.Мөнхбат, Эмнэлэг сувиллын цогцолборын ХАБЭА-н инженер Б.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Хурлаас гарсан гол шийдвэрүүд
-Хурлын төгсгөлд ХЭМАБ-ын албаны дарга О.Батзориг 2026 онд хэрэгжүүлэх гол шийдвэрүүдийг танилцуулсан юм.Үүнд:
-2025 оны ХЭМАБ-ын үйл ажиллагааг “Хангалттай” гэж дүгнэх,
-180 ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийх, 24 төрлийн сөрөг хүчин зүйлийн үйлчлэлийг бууруулах,
-ISO 45001:2018 стандартад нийцсэн удирдлагын тогтолцоог сайжруулах,
-8 төрлийн шинэ техник, тоног төхөөрөмж нэвтрүүлж, ажлын байрны аюулгүй байдлыг бэхжүүлэх,
-“Аюулгүй ажиллах 5А” дадлыг хэвшүүлэх, 700 ажилтныг “Аюулгүй ажиллагч”-аар шалгаруулах,
-Сэтгэл зүйч, хүнсний технологичийн орон тоо бий болгож, ажилтны эрүүл мэндийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх,
-“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын шалгаруулалтад 5 нэгжийг шинээр хамруулахаар болов.
-Эдгээр шийдвэр нь уурхайчдын аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийг хамгаалах бодлогыг 2026 онд шинэ шатанд гаргах зорилготой юм. Хурлын төгсгөлд Ерөнхий инженер Т.Батмөнх: “Ажилтан бүрийн хариуцлага, идэвх санаачилга бол Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэт хөрөнгө. Ирэх онд бид аюулгүй ажиллагааны соёлоо олон улсын түвшинд нийцүүлсэн, илүү боловсронгуй тогтолцоонд шилжүүлнэ.” хэмээн онцлов. Ийнхүү ХЭМАБ-ын 2025 оны тайлангийн хурал өндөрлөж, дараа оны зорилт, бодлого тодорхойлогдон, уурхайчдынхаа аюулгүй, эрүүл орчны төлөөх хамтын хичээл зүтгэл шинэ шатанд гарахаар боллоо.
Т.БАТЧУЛУУН
Б.БАТТӨГС










