



















НАСА-гийн Чандра рентген ажиглалтын төв болон Хаббл сансрын дуран хоорондоо ердөө 300 гэрлийн жилийн зайтай (Гэрлийн 1 жилд туулах хугацааг 1 гэрлийн жил гэнэ) хос хар нүхийг илрүүллээ. Одон орон судлаачид хэлэхдээ хос хар нүхнүүд дэлхийгээс 800 сая гэрлийн жилийн зайд орших MCG-03-34-64 хэмээх галактикийн төвд бие биентэйгээ бүжих мэт оршиж байна гэжээ. Хос хар нүхнүүд нь сансар огторгуйн харанхуй хоосон орон зайд үл үзэгдэн оршино. Гэвч хар нүхнүүд сансар огторгуйн хий, тоосонцор залгих үед хурц гэрэл цацруулж байгааг Чандра рентгенээр илрүүлжээ. Хослон оршиж байгаа хар нүхнүүд нь бие биетэйгээ асар хол зайд оршдог ч энэ удаагийн нээлт нэгэнтэйгээ хамгийн ойр зайд оршиж байгаагаараа онцлог юм гэж “The Astrophysical Journal” сэтгүүлд өгүүлжээ. Одон орон судлаачид үзэхдээ, бидний оршин буй бодит цаг хугацаанд асар том хоёр хар нүх сэрж байна. Уг хос хар нүхнүүд нэгэн цагт өөр өөрийн галатикийн төв болж байсан. Гэвч галактикууд нэгдэж нэгэн цул болсоноор хар нүхнүүдийг илүү ойртуулжээ. Эцсийн эцэст 100 сая жилийн дараа хар нүхнүүд нэгдэж хэт хүнд масстай хар нүх болж таталцлын долгион буюу орон зай, цаг хугацааны долгионыг маш хүчтэй ялгаруулна гэж НАСА мэдээлэв. Хэт хүнд масстай хар нүхнүүдийн мөргөлдөөнөөс үүссэн ийм таталцлын долгионыг 2030-аад оны дундуур хөөргөхөөр төлөвлөсөн Европын сансрын агентлагийн удирддаг Лазер интерферометрийн сансрын антенн ирээдүйд илрүүлж магадгүй юм.
Хар нүхнээс ялгарч байгаа хос гэрлийн туяаг мэдэрч илрүүлсэн Чандра рентген дуран бол НАСА-гаас 1999 оны 7сарын 23-нд хөөргөсөн сансарын дуран. Чандра нь өмнөх рентген дурангуудаас 100 дахин бүдэг гэрлийг мэдэрч тусгана. Чандра бол толин тусгалын өнцгийн нарийвчлалаар бүтээгдсэн бөгөөд дэлхийн 64-р тойрог замд байдаг хиймэл дагуул юм. Харин Хаббл дуран огторгуйн дуран авиа нь НАСА болон Европын сансар судлалын агенлагийн хамтарсан төслөөр хэрэгжүүлсэн дэлхийн хиймэл дагуул, автомат удирдлагатай сансар судлалын дуран авай юм. Энэхүү дуранг Эдвин Хабблын тооцоолсон тойрог замд байрлуулсан бөгөөд түүний дурсгалд зориулан Хаббл дуран гэж нэрлэжээ.
1 гэрлийн жил нь:
9,460,730,472,580.8 км
63,240 одон орны нэгжтэй тус тус тэнцдэг.
Гэрлийн хурд нь 299,792,458 м/с байдаг









