Монгол Улс, Бүгд найрамдах Солонгос улсын худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа сүүлийн 30 жил маш сайн түвшинд байгаа. Манай улс цэцэрлэг, бүрэн дунд сургуулийн хүүхдийн Үдийн цай хөтөлбөрт сүү уулгах бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Иймээс cүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтэд анхаарах шаардлагатай байгааг хэлж, Солонгос улсын тал тэжээлийн ургамал тариалахад хөрөнгө оруулж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Монгол Солонгосын хамтарсан хүнсний агро парк байгуулах, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийх, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг сайжруулах боломжтойг зочин төлөөлөгчид онцолсон. Мөн Монгол хонины мах амт, чанартай учраас импортлох сонирхолтой байгаагаа Солонгос компанийн төлөөллүүд хэлж, хоёр улсын хооронд гэрээ хэлцэл хийж, хамтарч ажиллах саналтай байгаагаа хэлсэн юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️










