



















Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл "Хижаб ба ариун явдлын тухай хууль"-ийн хэрэгжилтийг түр хойшлууллаа. Уг хууль баасан гарагаас хэрэгжиж эхлэх байсан юм.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян уг хуулийн төслийг “нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай” хэмээн мэдэгджээ. Хижаб ба ариун явдлын тухай хуульд зааснаар Ираны охид эмэгтэйчүүд гарын шуу, үс, хөлийн шилбэ, шагайгаа ил гаргасан тохиолдолд их хэмжээний мөнгөөр торгуулж, давтаж үйлдвэл 15 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Мөн аж ахуйн нэгжүүд дүрэм зөрчсөн хүн бүрт сануулах үүрэгтэй. Мөн хуулийн төслийг шоолох элэглэх үйлдэл гаргавал торгуулах заалттай. Гэвч энэ хуулийн төслийг хүний эрхийн байгууллага, тэмцэгчид хатуухан шүүмжилснээр хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Эрт үеэс Исламын Бүгд Найрамдах Иран улсын удирдагчид хижаб бол үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл хэмээн үзэж ирсэн байдаг. Гэвч цаг үе өөрчлөгдөж эмэгтэйчүүдийн хувцаслалт хатуу чанд дүрэм журам нь эсэргүүцлийн жагсаалд хүргэж, охид бүсгүйчүүдийг эрхийнхээ төлөө тэмцэхэд хүргээд байна.
Өнгөрсөн долоо хоногт Ираны алдартай дуучин Парастоо Ахмади хижабгүй, нарийн мөртэй хар даашинзтай дуулсан цахим тоглолтоо “YouTube”- д байршуулсны дараа баривчлагджээ.
Тоглолтын бичлэг цахим ертөнцөд тэр дороо тархаж, Иранчууд Парастоо Ахмадиг суллахыг шаарджээ. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан эрх баригчид маргааш нь дуучин Парастоо Ахмадиг сулласан байна.
Дуучин Парастоо Ахмадиг баривчилсан нь 2022 онд хувцаслалтын дүрэм зөрчсөн хэргээр саатуулагдаж байгаад амиа алдсан курд бүсгүй Махса "Жина" Аминигийн хэргийг Иранчуудад сануулсан юм. Махса "Жина" Аминигийн амиа алдсан явдал Иран эмэгтэйчүүдийн асуудлыг хурцаар хөндсөн бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд Ираны охид бүсгүйчүүд засгийн газраа эсэргүүцэн олон нийтийн газар хижабгүй явах болсон юм.











