Иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шийдвэрлэх үйл ажиллагааг цахимжуулах, эрүүл мэндийн байгууллагатай мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор салбар болон аймаг, дүүргийн Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шинэчилсэн программыг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.
Уг ажлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлөөс Мэдээллийн технологийн төвтэй хамтран аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн нийт 90 гаруй дарга, гишүүдэд шинээр нэвтрүүлж буй программын ашиглалтын талаарх цахим сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулав.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Сургалтаар эрүүл мэндийн магадлалын шинээр нэвтрүүлж буй программын системийн боломж, давуу тал, хэрэглэгчийн эрхийн тохиргоо, мэдээллийн нууцлал, хамгаалалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, дадлага сургалт явуулав.
Мөн сургалтын үеэр оролцогчид системийн ашиглалттай холбоотойгоор бодит цагийн горимд ажиллаж, программын хөгжүүлэлт, сайжруулалттай холбоотой асуудлаар санал солилцов.












