Ухань хотын шүүх Хятадын хөлбөмбөгчин, мэргэжлийн лигийн дасгалжуулагч Ли Тиед 20 жилийн ял оноолоо.
2000-аад оны эхээр Уэйн Рүүнитэй хамт Английн Премьер лигийн Эвертон багт тоглож явсан хөлбөмбөгчин Ли Тие нь Хятадын мэргэжлийн лигт дасгалжуулагч хийх хугацаандаа хэд хэдэн удаа авлига авсан нь тогтоогджээ.
Тодруулбал 2019-2021 оны хооронд Хятадын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаандаа нийт 50 сая юань буюу 6.8 сая ам.долларын авлига авсан байна. Ли Тиегийн хэрэг Катарт болсон 2022 оны ДАШТ-ний урьдчилсан шатанд Хятадын баг хожигдсоноор илэрчээ. Одоогоор Хятадын хөлбөмбөгийн лигт Ли Тиегээс гадна 9 хүн авлигын хэргээр шалгагдаж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэрээр шигшээ багт ямар тамирчин тоглох, сонгогдохыг авлигаар шийдэж, өрсөлдөгч клубуудэд ялалт байгуулахад нь тусалж тохиролцдог байсан гэж Ухань хотын прокуророос мэдэгджээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Хятад улсыг дэлхийн хөл бөмбөгийн их гүрэн" зорилготой. Гэвч Хятадын мэргэжлийн лиг авлига хээл хахуульд идэгдсэн нь ил болсоор байна. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Хятадын хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан Чен Сююаньд бүх насаар нь хорих ял оноосон юм.










