



















Холбооны Нөөцийн Банкны дарга Жером Пауэллд улс төрийн шахалт нэмэгдсээр буй энэ үед “Сүүдрийн дарга” (Их Британийн Парламентад сүүдрийн 'Засгийн Газар' гэж байдагтай адил) томилогдож магадгүй гэсэн таамаглал гарсан ч Morgan Stanley банкныхны үзэж байгаагаар хөрөнгө оруулагчид ойрын хугацаанд бодлогын чиглэлд өөрчлөлт орно гэдэгт итгэлгүй байна.

“Ерөнхийлөгч Доналд Трамп Холбооны Нөөцийн Банк хүүгийн түвшинг илүү ихээр бууруулах ёстой гэсэн байр сууриа тууштай илэрхийлж ирсэн” гэж Morgan Stanley-ийн шинжээчид бичжээ. Гэвч “Зах зээлийн үнийн таамаглалаар ирэх оны эцэс гэхэд бодлогын хүү 3 хувиас ялимгүй өндөр байна” гэж тэд таамагласан байна.
Даргын залгамжлагч энэ зун томилогдох боломжтой гэсэн мэдээллүүд гарч байгаа ч Morgan Stanley банкныхан “Холбооны Нөөцийн Банкны хариу үйлдлийн механизм ойрын хугацаанд өөрчлөгдөхгүй” хэмээн үзэж байна.
Холбооны Нээлттэй Зах зээлийн Хорооны (FOMC) дотоод бүтэц, гишүүдийн харилцаа нь Жером Пауэллын бүрэн эрхийн дараа ч бодлогын огцом өөрчлөлтийг хязгаарлаж магадгүй аж.
Шинжээчид “FOMC-ийн гишүүн дотор ‘Сүүдрийн дарга’ гарч ирвэл зах зээлд илүү нөлөөлж болох ч огцом өөрчлөлтийн магадлал бага” гэжээ.
2026 оны нэгдүгээр сард Холбооны Нөөцийн Банкны Удирдах зөвлөлд сул орон тоо үүсэж магадгүй бөгөөд энэ нь шинэ даргыг урьдчилан томилох боломжтой болгоно. Гэвч институцийн уламжлал бодит нөлөө үзүүлэх хугацааг хойшлуулж болзошгүй.
Morgan Stanley “Пауэлл ийм яриа, таамаглалуудаас аль болох зайлсхийж байгаа” хэмээн онцолж, үүнийг “Зүгээр л байэ болох онолын түвшний таамаглал” хэмээн дүгнэжээ.
Гэхдээ цаг хугацааны явцад шинэ томилгоонууд бодлогын чиглэлийг өөрчлөх боломжтой. “Зөвлөлийн гишүүдийн солигдолт нь шинэ хүмүүсийн нөлөөг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлдэг” гэж тайланд дурдсан ч шинжээчид одоогийн зах зээлийн хандлага нь түүхэн жишээн дээр суурилж буйг онцолжээ.
“Зах зээл улс төрийн шалтгаантай томилогдсон хүмүүс ч өөрийн өмнөх үнэнч байдлаа орхиж, байгууллагын хууль ёсны чиг үүргийн төлөө ажиллах хандлагатай байдаг гэсэн түүхэн туршлагыг илүүтэй харгалзаж байна.”
Одоогоор Morgan Stanley банкны шинжээчид бодлогын чиглэлд өөрчлөлт орохгүй гэж үзэж байгаа бөгөөд “Манай бодлого хэзээ өөрчлөгдөх вэ гэдгээс илүү эдийн засгийн төлвөө хэр оновчтой таамагласан бэ гэдэг нь илүү том эрсдэл” хэмээн дүгнэжээ.









