



















АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт Холбооны Нөөцийн Банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөгөө танилцуулсан. Тэргүүн ээлжинд тус банкны Ерөнхийлөгч Жером Пауэллийг огцруулах боломжийг судалсаар байна. Трампын засаг захиргааны эдийн засгийн зөвлөх Кевин Хассетийн мэдээлж буйгаар түүний баг Холбооны Нөөцийн Банкинд хийх бүтцийн өөрчлөлтийг гардан хийж байгаа аж.
Даваа гарагт Ерөнхийлөгч Доналд Трамп төв банкны бодлогын хүүг бууруулахыг шаардаж, хэрвээ бодлогын хүүг даруй бууруулахгүй бол АНУ-ын эдийн засаг удаашрах эрсдэлтэй хэмээн мэдэгдсэн.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Өнгөрсөн долоо хоногт Жером Пауэлл “Шинэ тарифуудтай холбоотой инфляц нэмэгдэж эдийн засгийн тодорхойгүй байдал үүсэх эрсдэлтэй тул ойрын хугацаанд бодлогын хүүг бууруулах төлөвлөгөөгүй” хэмээн мэдэгдсэн нь Ерөнхийлөгч Доналд Трампын эгдүүг хүргэж буй бололтой.
Ерөнхийлөгч Донал Трамп ийнхүү Холбооны Нөөцийн Банкны бие даасан байдал руу халдаж байгаа нь олон жилийн турш явж ирсэн тус банкны бие даасан байдалд сөрөг нөлөө үзүүлж, санхүүгийн зах зээлд эрсдэл учрах магадлалтай хэмээн эдийн засагчид болгоомжилж байна.
Ам.долларын ханш голлох валютуудын эсрэг суларч 3 жилийн доод төвшинд хүрсэн нь унци алтны эрэлтийг нэмэгдүүлсээр байна.










