



















Жорж Клуни болон түүний эхнэр Амаль нар өнгөрсөн амралтын өдрүүдээр Нью-Йорк хотод үдийн хоол идэхээр гарчээ. Харин Холливүүдийн од жүжигчин маань шинэ үсний өнгөтэй, олны анхаарлыг татсан байна. 63 настай Жорж нь анх удаа "Бродуэй"-д тоглох жүжигтээ зориулж Нью-Йорк хотод амьдарч байгаа бөгөөд тэрээр "Good Night, and Good Luck" жүжгийн бэлтгэлд хамрагдаж байгаа аж. Харин энэ удаа тэрбээр өөрийн алдарт мөнгөлөг үсний оронд илт хар бараан үстэй болсон байна.
Шаргал өмд, хар савхин хүрэмтэй, бор үстэй Жорж Клуни Нью-Йорк хотод
Жорж үргэлж буурал үсээ харуулж ирсэн ч энэ удаагийн өөрчлөлт нь түүний жүжгийн дүр болох Эдвард Р. Мурроугийн дүрд зориулсан байх өндөр магадлалтай. Түүний бор үс, загварлаг савхин хүрэм, алдарт шөвгөр өмд нь урьдын адил дэгжин харагдуулжээ. Тэрбээр бас цагаан өнгийн Adidas пүүз, том үүргэвчтэй байсан ба тэрээр эхнэр Амалийн (47 настай) хамт үдийн хоолны дараа хар жийпэнд сууж явсан байна. Амаль нь хүний эрхийн хуульч, их сургуулийн багш бөгөөд энэ удаа ч мөн загварлаг хувцасласан байсан. Түүний эхнэр хуульч Амаль нь өндөр өсгийттэй, өргөн ханцуйтай өмд, энгийн цагаан футболкатай байсан бөгөөд дээрээс нь жижиг дөрвөлжин хээтэй богино пиджак өмсчээ. Том нарны шил, гялалзсан ээмэг зүүсэн байв.
2014 онд гэрлэсэн хосууд Манхэттэний Сохо дүүрэгт байрлах "Raoul's" хэмээх Франц ресторанд үдийн хоол иджээ. Тэдний хамт хуульч Кевин Жонсон байсан бөгөөд гурвуул инээмсэглэн ресторан руу орж, гарч байсан талаар хэвлэлийнхэн онцолсон байна.
Клунигийн нам гүм амьдрал Нью-Йорк хотоос тэс өөр
"Good Night, and Good Luck" жүжиг ирэх сард "Winter Garden" театрт нээлтээ хийх гэж байгаатай холбогдуулан Жорж гэр бүлээрээ Нью-Йорк хотод түр хугацаанд амьдарч байгаа юм.
Гэвч тэд хотын амьдралд дассан ч, үнэн хэрэгтээ илүү нам гүм амьдралыг эрхэмлэдэг. Тэд хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй. Английн Темза мөрний хөвөөнд орших хөдөөний байшин, Италийн Комо нуурын эрэг дээрх гайхалтай вилла, Францын Провансын зүрхэнд байрлах тансаг ордон гэх мэт. Ялангуяа Франц дахь ордон нь тэдний хамгийн их цагийг өнгөрөөдөг, нам гүм, нууцлал сайтай газар бөгөөд хоёр хүүхэдтэйгээ тайван амьдрахад тохиромжтой газар гэгддэг.
Жорж Клуни "New York Times"-т өгсөн ярилцлагадаа тэрээр "Кентаккид өсөхдөө би үргэлж фермерийн амьдралаас холдож, өөр амьдралаар амьдрахыг хүсдэг байсан. Харин одоо би тэр л амьдрал руугаа эргэн очжээ. Трактор барьдаг, бусад бүхнийг хийдэг. Энэ бол жирийн амьдрах хамгийн сайхан боломж" хэмээн ярьжээ.










