Хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулахын тулд түгжрэлийн цагаар бус шөнө хогоо тээвэрлэдэг байх шийдэлд хот хүрчээ. Ингээд иргэн, аж ахуйн нэгжүүдийг 18.00-21.00 цагийн хооронд хогоо хаядаг байх зохицуулалтыг хийж эхэлсэн байна. Мөн хогны менежментийг сайжруулахын тулд ангилан ялгалт хийж дахивар авах хогийн савнуудыг байршуулах ажлуудыг нэгдүгээр улиралдаа багтаана гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ тайлбарлалаа.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Хороо дүүргүүд хог хаягдлын хяналтыг сайжруулах болон зориулалтын бус газарт хог хаяхгүй байх, ангилан ялгах гэсэн чиглэлийг эрчимжүүлэн ажиллах хэрэгтэй юм. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас жил бүр их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулдаг тул энэ жил зургаан удаагийн их цэвэрлэгээг төлөвлөжээ. Хоёрдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Цагаан сарын урьдчилсан их цэвэрлэгээг хийхээр дүүргүүдэд тушаал хүргүүлсэн. Аж ахуй нэгжүүд орчныхоо 50 метр, иргэдийн хувьд хашаа хорооныхоо ойр орчмыг цэвэрлэх үүрэгтэй.











