



















БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Ён Хён, Хойд Солонгосын цэргүүд "Орос-Украин"-ы дайнд илгээгдэж байгаа асуудлаар Пентагон дээр үг хэлэв. Тэрээр Хойд Солонгосын талаас Украины эсрэг цэрэг илгээж байгаа нь ОХУ-аас цөмийн зэвсэгтэй холбоотой дэвшилтэт технологи гуйх магадлал маш өндөр байна гэжээ.
Тэр дундаа ОХУ-ын талаас тактикийн цөмийн зэвсэг, тив алгасагч баллистик пуужин, тагнуулын хиймэл дагуул, цөмийн шумбагч онгоц зэрэгтэй холбоотой технологи дамжуулах хүсэлт гаргах магадлалтай Ким Ён Хён мэдэгдсэн юм.
Ингэснээр ОХУ, Иран, Хойд Солонгос цөмийн технологи дээр хамтран ажиллана гэсэн үг. ОХУ нь Украины эсрэг сунжирч буй дайнд цөмийн асуудлаар Ирантай ойр ажиллаж байгааг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгдсэн юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Эцсийн дүндээ “Солонгосын хойгийн аюулгүй байдлын заналхийлэл даамжирна” гэж талууд дүгнэжээ. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос 3000 цэргээ ОХУ-д цэргийн сургуулилт хийлгэхээр илгээсэн гэдгийг АНУ анх удаа мэдэгдсэн. АНУ эхлээд 3,000 цэрэг хэмээн дүгнэж байсан бол энэ долоо хоногт 10,000 болгон тоогоо шинэчилсэн юм. Харин БНСУ-ын талаас Хойд Солонгосын 13000 орчим цэрэг ОХУ-д бий гэж үзлээ. Мөн одоогоор Хойд Солонгосын цөөн тооны цэрэг Украинд байлдаж эхэлсэн гэж БНСУ-ын талаас нэмж онцолжээ. Эдгээр цэргүүд Оросын дүрэмт хувцас өмсөж, Оросын техник хэрэгслээр хангагдсан гэж тагнуулын мэдээлэл баталж байна гэсэн юм.










