Украин улс Их Британи-Францын “Storm Shadow” пуужингаар ОХУ-ын Курск мужид цохилт өгөх үеэр Хойд Солонгосын 500 орчим цэрэг амиа алджээ. Хойд Солонгосын цэргүүд амиа алдаж их хэмжээний хохирол амсаж байгаа тухай Украины хэвлэлүүд мэдээлсээр байна.
Мөн уг цохилтын үеэр Хойд Солонгосын армийн “генерал” шархадсан хэмээн "Wall Street Journal" онцлов. Одоогор генералын хэн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Тэгвэл ОХУ-ын талаас генерал Валерий Солодчук тэргүүтэй 18 офицер амиа алдаж 33 хүн хүнд шархаджээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
11-р сарын 20-нд Украин улс Их Британи-Францын “Storm Shadow” пуужингаар ОХУ-ын Курск мужид цохилт өгсөн бөгөөд энэ бай нь В.Путины Марьино дахь газар доорх цэргийн байгууламж байжээ.
Украин улс НАТО-гийн нийлүүлсэн пуужингаар ОХУ-ын гүнд цохилт хийсэн учраас В.Путин хариуд нь цөмийн пуужингаар хариу цохилт өгч чадна гэж мэдэгдсэн юм.
ОХУ болон Хойд Солонгосын талаас хохирлын талаар мэдээлэл хийгээгүй байна.










