Украины тусгай ажиллагааныхан ОХУ-ын Курск мужид байрлаж буй Хойд Солонгосын гурван цэргийг хөнөөж, бичиг баримтыг нь хураан авсан байна. Хойд Солонгосын цэргүүд амиа алдаж бий хэд хэдэн тохиолдол гарч байгаа ч ОХУ талаас өмнө нь баталгаажуулж байгаагүй. Учир нь Хойд Солонгосоос Орос-Украины дайн байлдаж буй цэргүүд хуурамч цэргийн үнэмлэхтэй Орос овог нэрээр байлдаж буйг Украины талаас мэдэгдлээ.
Украины тусгай ажиллагааны хүчнийхний хурааж авсан цэргийн үнэмлэх нь тамга тэмдэггүй, зураггүй, овог нэр нь оросоор бичигдсэн, төрсөн газар нь Бүгд Найрамдах Тува Улс гэж бичигдсэн байна. Бүгд Найрамдах Тува улс бол Монгол Улстай хил залгаа ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг юм гэж Украины тусгай хүчнийхэн мэдэгджээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Гэвч цэргүүдийн гарын үсгээ зурахдаа Солонгос хэлээр бичсэн нь тухайн цэргүүдийг Хойд Солонгосын цэргүүд мөн болохыг баталж байна гэж мэдэгдсэн юм.
Энэ хэрэг маш ноцтой асуудал дагуулах бөгөөд ОХУ гадаадын цэргүүдийг байлдуулж, үхсэн тохиолдолд нуун дарагдуулах, тоог мэдээлэхгүй гэмт хэрэг үйлдэж байна хэмээн Украины тусгай хүчнээс мэдэгдэв.
АНУ, Украин, БНСУ-ын тагнуулын албадын тооцоолсноор, ОХУ-д байгаа Хойд Солонгосын цэргүүдийн тоо 11-12 мянга орчим байна. Хойд Солонгосын цэргүүд Украины довтолгооны үеэр алдагдсан Курскийн зарим хэсгийг эргүүлж авах ажиллагаанд оролцож байна.











