



















Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг АТГ-аас хойшлуулшгүйгээр хоёр хоногийн өмнө буюу /2024.10.24/ 48 цагийн хугацаатай хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. Тэгвэл баривчилгааны 48 цагийн хугацаа нь өнөөдөр дуусч, түүнийг суллажээ. Шүүгч түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн, ийнхүү сулласан гэж эх сурвалж мэдээллээ. Гэхдээ АТГ-аас түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж авлигын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн, мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Н.Баяртсайханыг өмнө нь шалгагдаж байх явцдаа мэдүүлэг өгөхгүй, хил гарсан. Ингээд түүнийг интерполоор эрэн сурвалжилж байсан гэж эх сурвалж мэдээлсэн. Түүний шалгагдаж буй хэргийн зүйл ангийг нь тодорхой бичвэл,

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсэг буюу Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон хэрэгт буруутгаж байна. Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэлтэй юм.
АТГ-аас Н.Баяртсайханыг 2016 оны долдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сарын хооронд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа "Капитал" банканд тавих хяналтаа сулруулснаас тухайн банк дампуурч Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбум төгрөг, харилцагч, хадгаламж эзэмшигчид их хэмжээний хөрөнгөөрөө хохироход хүргэсэн хэмээн буруутган өмнө нь шалгаж байсан юм.
Н.Баяртсайхан нь УИХ-ын анхдугаар сонгуулиас хойш Монголын парламентад гурван удаа сонгогдож, УИХ-ын гишүүн, Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан намтартай.










