



















2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Тус хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн ахлах ангийн 123 сурагчдад шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн оролцоо, тус шүүхээр шийдвэрлэгддэг маргааны онцлог, шүүхийн нээлттэй ил тод байдал, цахимжилт, шүүх хуралдааны шууд дамжуулалтын талаарх мэдээллийг Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Д.Гантулга, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал, Ментор, Сургагч багш Ш.Сосорбарам, Монголын Сурагчдын Холбооны ерөнхий менежер Э.Солонго нар “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”, Ардчилсан, шударга нийгэмд нээлттэй, ил тод, хариуцлагатай, шударга шүүхийг цогцлооход иргэн бүрийн хяналт, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн идэвх, оролцооны ач холбогдол, хэрхэн оролцдог талаар сонирхолтой байдлаар шүүхийн талаарх суурь мэдлэгийг олгосон үр өгөөжтэй сургалт боллоо.
Эх сурвалж: Хан-Уул Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал










