Сирийн босогчид алдарт Седная шоронгоос Башар Аль-Асадын дэглэм дор хоригдож буй 3500 орчим хүнийг суллаад байна. “Хүн нядалгааны газар” гэгдэх тус шоронгоос сураггүй болсон Сиричүүдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Цагаан дуулгатнууд буюу Сирийн иргэний хамгаалалтын албанаас тус шоронд газар доорх камер, хонгилын өрөөнүүд байдаг гэх мэдээллийг шалгахаар тусгай бэлтгэгдсэн аврагчдаас бүрдсэн 5 багийг илгээгээд байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
“CNN”, “BBC”, “SKY NEWS”, “THE GUARDIAN” зэрэг эх сурвалжуудийн мэдээлж байгаагаар Седная шоронгоос газар доорх нууц гэгдэх өрөөнүүд олдоогүй ч эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна гэжээ. Эрүүдэн шүүлтээр алдартай Седная шоронд 2011-2016 оны хооронд 13,000 орчим хүн амиа алдсан гэсэн тооцоог хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллагаас мэдээлжээ.
Олон нийтийн сүлжээ X-д тавигдсан газар доорх шоронгийн хоригдол гэх зураг AI-аар бүтээгдэж “Tiktok”-д тавигдсан хуурамч зураг юм.











