



















Томоохон компанийн хэлтсийн менежерүүд дунджаар өглөө болгон 200 мэйл гүйлгэж унших хэрэгтэй болдог. Та ч гэсэн өдөрт хамгийн багадаа нэг мэйл бичдэг бол сард дунджаар 21-22 мэйл бичдэг гэсэн үг. Сард бичсэн мэйлийг чинь хүн унших нь хамгийн гол шүү дээ. Хэн ч уншдаггүй мэйл бичдэг юм биш биз гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Танд бид хүн уншдаг мэйл бичих 4 санааг хүргэж байна. Тухайлбал ихэнх хүмүүс гарчиг нь нүдэнд өртөхөөргүй бол нээж уншихгүй, төвөгтэй харагдвал уншилгүйгээр хаачихдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
Хүртээмжтэй имэйлд байдаг 4 элемэнт байдаг.
1. Гарчиг - Мэйлинхээ гол утгыг гаргах хэрэгтэй. Бас энэ мэйл таны цагаас булаахгүй ээ гэдгийг хэлж өгөх хэрэгтэй.
Чи анзаарсан уу? Мэдээг нэг бүрчлэн уншихгүйгээр гарчиглаад явчихад ерөнхийдөө тэр өдөр юу болоод байгааг ойлгочихдог. Үүнтэй яг адил тактиктай бичих хэрэгтэй.
Жишээ нь "Сайна уу? Үйлчилгээний нэмэлт мэдээлэл хүргэж байна." гэсэн гарчгийг "Шинэ угаалгын үйлчилгээ, нэмэлт мэдээлэл - товчхон" гэж илүү тодорхой болгож болно.
2. Формат - Хүн хэрэгтэй гэж харсан хэсгээ л тогтож уншдаг учраас, урт богино хамаагүй дандаа параграфуудад задалж бичих хэрэгтэй. Параграфаа 2-оос 7 мөрөнд л бариад бичихэд нүдэнд эвтэйхэн харагддаг.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Бас БҮХ ҮСГИЙГ НЬ ТОМООР бичих нь унших хурдыг хортойгоор буруулдаг. Тиймээс чухал зүйлийнхээ Эхний Үсгийг Томоор бичээд явахад л хангалттай тодорно.
3. Гол зорилго - Эхний хоёр параграфыг уншихад л тухайн хүнд мэйлийн чинь гол зорилго очсон байх хэрэгтэй. Жишээ нь " Сайн байна уу? Tаны үлдээсэн хүсэлтийн дагуу, бид угаалгын үйлчилгээндээ 2 төрлийн сайжруулалтыг доорхи маягаар шийдсэн болохоо танилцуулан бичиж байна." гэхэд хүн цааш дэлгэрэнгүй уншина.
Ингэснээр хүлээн авагч яг юу унших гэж байгаа, тухайн мэйлд ямар эцсийн зорилго агуулж байгаагаа багцлан шууд хүргэдэг. Үгүй бол ихэнх хүн үргэлжлүүлэн уншиж, цагаа үрэхээс татгалздаг.
4. Илгээх зөв цаг - Чухал мэйлийг хэзээ ч битгий баасан гарагийн орой илгээ. Ихэнх хүмүүс, амралтынхаа сэтгэхүй рүү шилжихээс өмнө мэйлийг чинь амжиж уншсан байсан ч, хариу бичилгүй хойшлуулаад, даваа гараг гэхэд мартчихдаг. Бас амралтын өдрүүдээр илгээгээд хэрэггүй.
Шинэ долоо хоногийн эхний өглөө, эсвэл ажлын эхний өглөө мэйл илгээхэд хамгийн тохиромжтой цагууд байдаг.




.jpg&w=3840&q=75)





