



















“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хүрээнд БОУАӨЯ Хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг хүлээн авах waste.mecc.gov.mn цахим платформ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газраас waste.mecc.gov.mn цахим платформыг хэрхэн ашиглахтай холбоотой цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн байгаль орчны газрууд, сав болон тусгай хамгаалалт газрын хамгаалалтын захиргаад зэрэг 7 байгууллагын 45 гаруй төлөөлөл оролцлоо.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Оролцогчдоос гарсан саналын дагуу мэдээлэл хүлээн авах платформд зарим хөгжүүлэлтийг хийж, ирэх 9 дүгээр сард улсын хэмжээнд нэгдсэн сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийж байна. Тухайн цахим систем нэвтэрснээр байгаль хамгаалалд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж сайжруулах ба тухайн нутаг дэвсгэрийн харьяаллын эрх бүхий байгууллагад мэдээлэл нь шууд очих зэрэг шийдвэрлэлтийн үйл явцыг ил тод зураглалаар харах боломжтой юм.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам










