Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ, Тээврийн цагдаагийн албатай хамтран хүүхдийг зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Үзүүлэх сургалтыг өнөөдөр (2025.09.19) НЕБ-ын “Өнөр” цогцолбор сургуульд зохион байгууллаа.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж эхэлсэн талаар нээлтэд Ажлын албаны дарга Л.Нямгэрэл онцоллоо.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид сурагчдад зориулан “Хөдөлгөөн эхлэх үеийн аюулгүй байдал”, “Явган зорчигчийн аюулгүй байдал”, “Унадаг дугуйтай зорчигчийн аюулгүй байдал”, “Автомашины ослын үеийн аврах ажиллагаа” сэдэвт үзүүлэх тоглолт танилцууллаа.
Энэ оны эхний 8 сарын байдлаар 725 зам тээврийн осол бүртгэгдэж, 53 хүүхдийн амь нас хохирч, 757 хүүхэд гэмтэж, бэртсэн байна. Иймд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн хариуцлага, хамтын ажиллагаа болохыг сургалтын үеэр уриаллаа.











