



















ЕБС-ийн сурагчдын урт амралт дундаа орж байна. Тэдэнд дахиад 14 хоног амрах хугацаа үлджээ. Гэртээ өдрийн турш байгаа хүүхдүүдийнхээ утасны хэрэглээг хянах боломжгүй. Тэд ч өдрийн турш олон цагаар тасралтгүй гар утасны дэлгэц, компьютер, нөүтбүүкний урд уягдаж байна. Сурагчдын амралттай холбогдуулан дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна.
· Хүүхэддээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах
· Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх, хамт таавар таах, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг чухалчлаарай
· Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байх
· Гар утас болон зурагт 1 удаад 30 минут, өдөрт 2 цагаас хэтрүүлэхгүй үзүүлэх
· Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх
· Эцэг эх өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэх (өөрсдөө гар утсаа гэртээ үзэхгүй)

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
· Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөх
· Тогтмол цагт унтуулж сургах (22.00 цагаас өмнө заавал унтуулах, чихэрлэг зүйл бага идүүлэх)
Бага насны хүүхдийн дэлгэцийн хамаарал нь ихэвчлэн олон сөрөг үр дагавартай байдаг. Хүүхдүүд дэлгэцийн өмнө удаан хугацаагаар байснаар тархи, нийгмийн хөгжил, физик эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Улмаар хүүхдийн тархи хамгийн хурдан хөгжиж байгаа үед дэлгэцэд удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлснээр суралцах чадвар, анхаарал төвлөрүүлэх болон бүтээлч сэтгэлгээний чадвар буурч магадгүй. Дэлгэцийн хэрэглээ нь хүүхдүүдийн бусад хүүхдүүдтэй тоглоом тоглох, ярилцах зэрэг нийгмийн харилцааг хязгаарлахад хүргэдэг. Мөн хүүхдүүд дэлгэцийн өмнө удаан суух нь хөлрөлт, нуруу, хүзүү, нүдний ядаргааг үүсгэдэг бол хэт удаан суух нь хөдөлгөөний хомсдолдтой болох, жин нэмэгдэж, нойргүйдэлт хүргэх зэрэг олон сөрөг үр дагавар дагуулдаг байна.











