




















Сайн байцгаана уу, эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе.
Миний бие М.Амирлин, “Brilliant Minds Global” ТББ-ын хамт олон бид хамтран
Эх Хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн эрүү, нүүрний гаж хөгжилтэй хүүхдүүдэд туслах зорилготой “Smiles for Mongolia – Хүүхэд бүр инээмсэглэг!” хандивын аяныг эхлүүлээд байна.
Монголд эрүү, нүүрний төрөлхийн болон олдмол гаж хөгжилтэй хүүхэд олон бий. Тэдний зарим нь амьсгал, хооллолт, яриа, өөртөө итгэх итгэл зэрэг өдөр тутамдаа хүндрэл, бэохшээлтэй тулгарсаар байгаа. Бид эдгээр хүүхдүүдийн эмчилгээ, хагалгаанд зайлшгүй шаардлагатай тусгай тоног төхөөрөмжийг худалдан авч өгөхөөр энэхүү аяныг эхлүүлж байгаа юм. Ингэснээр тэдний эмчилгээний үр дүнг сайжруулж, эдгэрэлтийг түргэсгэн, хамгийн чухал нь инээмсэглэлийг нь эргүүлэн авчирна гэж итгэж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Хандивын хүрээнд бид нийт 30,000 ам.доллар буюу 108 сая төгрөг цуглуулах зорилт тавьсан ба таны илгээсэн хандив бүр хүүхдүүдийн амьдралд гэрэл, итгэл, инээд авчрах болно.
Хандив өгөх заавар:
1. Дэлгэрэнгүй мэдээллийг www.brilliantmindsglobal.org хаягаар орж үзнэ үү.
2. “Дотоодын шилжүүлэг” хэсэгт “Хайх” дээр дарж “Amirlin Munkhbat” гэж бичээд гарч ирэх нэрийг сонгоно.
3. Нэр, хандивын дүн, зурвасаа бичиж, QR үүсгэн банкнаасаа баталгаажуулна.
4. Эсвэл дараах линкээр шууд орж хандив өргөж болно:
👉 https://www.brilliantmindsglobal.org/profile/68e88a15d9c63ded60846f05
Та бидэнтэй нэгдэж инээмсэглэл бүтээж, Монголын ирээдүйд итгэл, гэрэл нэмээрэй.
Хандивлагч таны сэтгэлд гүнээ талархъя
М.Амирлин, Brilliant Minds Global ТББ











