



















Хууль зүй, дотоод хэргийн салбарын 35 хүртэлх насны төлөөлөл 120 гаруй залуу албан хаагчийг хамруулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.

Уг хэлэлцүүлгийг Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нээж хэлсэн үгэндээ: Энэхүү хэлэлцүүүлгийн хүрээнд салбарын залуу албан хаагчдын дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлыг бодитойгоор хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг залуучуудын өөрсдийн оролцоотой тодорхойлох онцгой ач холбогдолтой юм. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эерэг орчныг бүрдүүлэх, нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх үйлсийн тэргүүн эгнээнд ажиллаж буй залуучуудын хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, авлига, ашиг сонирхлоос ангид байхтай холбоотой асуудалд залуу алба хаагчдын мэдлэг, хандлага, оролцоо нь зөвхөн өөрийгөө хамгаалах төдий бус, нийт нийгмийнхээ аюулгүй байдлыг хангах, эрүүл, ухамсартай ирээдүйг бүтээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулах учиртайг онцоллоо.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.

Тус хэлэлцүүлэг нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын залуучуудын эвсэл төрийн бус байгууллагатай хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл, салбар дундын уялдаа холбоо” сэдэвт үндэсний чуулганы хүрээнд зохион байгуулагдсан юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://mojha.gov.mn/content/68e7999ca34d36733a83c058
Эх сурвалж: Хууль зүй, Дотоодын хэргийн яам










