




















Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд, ажлын албаныхантай уулзаж, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчдийн ажлын ачаалал, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулах, ШЕЗ, ХЗДХЯ-ны хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, нээлттэй санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын иргэн бүр Шударга шүүхээр шүүлгэх эрхтэйг дурдаж, шүүгчийн ажлын ачаалал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь ажлын бүтээмжид нөлөөлж байгааг онцоллоо.
Тухайлбал Улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны нийт 88 шүүхэд 499 шүүгч, 1713 захиргааны ажилтан ажиллаж байна. 2025 оны байдлаар захиргааны хэргийн анхан шатны 75 шүүгчид дунджаар 28.2 хэрэг ногдож байгаа бол нийслэлд нэг шүүгчид 44 хэрэг, зарим аймаг орон нутагт нэг шүүгчид 8 хэрэг ногдож, ажлын ачаалал харилцан адилгүй байна.

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,
Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гишүүд хууль шүүхийн байгууллагын боловсон хүчнийг бэлтгэхэд бодлогоор дэмжих, ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, баригдаж эхэлсэн шүүхийн байруудыг ашиглалтад оруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Цахим шүүх 2.0” цөм системийг хэрэгжүүлж эхэлсэн.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Хууль, шүүхийн байгууллагуудын хооронд цаасан хэлбэрээр солилцдог мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх, систем хооронд интеграци хийх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэж ажиллана гэдгээ илэрхийллээ.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан салбарын сайдын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монгол Улсад шүүх болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, шүүхийн хараат бус байдлыг хангах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг сайжруулах, иргэдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч хамтран ажиллахаа тодотгов.









