



















Даваа гарагт БНСУ-ын Пусан хотод "Хуванцар хог хаягдалтай тэмцэх" тухай НҮБ-ын анхны гэрээг боловсруулах олон улсын хэлэлцээний 5 дахь үе шат эхэлсэн. Дэлхийн 175 орны төлөөлөгчид гэрээг боловсруулах асуудлаар хэлэлцсэн ч стандарт тогтоох журам дээр санал зөрөлдөж, хэлэлцээ үр дүнд хүрэхгүй байх магадлалтай байна.
Төлөөлөгчдийн хэлж байгаагаар санал зөрөлдөөн үргэлжилж байгаа тул "тохиролцоонд" хүрэх боломжгүй хэвээр байна гэжээ.
Тухайлбал, Европын Холбоо болон Африкын орнууд хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэгдсэн журам нэвтрүүлэхийг уриалж байгаа бол БНХАУ, БНЭУ тэргүүтэй газрын тос олборлогч орнууд ийм журам нэвтрүүлэхгүй гэдэг байр суурин дээр зогсож санал зөрөлдөж байна. Учир нь газрын тос бол хуванцрын гол түүхий эд болдог байна. Тиймээс хуванцар үйлдвэрлэгч орнуудын эрх ашиг хөндөгдөж байгаа юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Хуванцар хог хаягдлын асуудлаарх дэлхийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хорооны хурал ирэх ням гараг хүртэл долоо хоногийн турш үргэлжилнэ. Хуралд дэлхийн 175 орны төлөөлөгчдөөс гадна олон улсын байгууллага, идэвхтнүүд, байгаль хамгаалагчид, нөлөөллийн бүлгүүд оролцож санал солилцож байна.
2000-2019 оны хооронд дэлхий даяар хуванцар хог хаягдлын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Үүнийг бодит тоогоор хэмжвэл хүн төрөлхтөн 19 жилийн хугацаанд 353 сая тонн хуванцар хог хаягдал үйлдвэрлэсэн гэсэн үг. Байгальд задардаггүй хуванцар хог хаягдал, боловсруулалт, дэлхий нийтийх тулгамдсан асуудал болсоор байна.










