БНСУ-ын Пусан хотод "Хуванцар хог хаягдалтай тэмцэх" тухай НҮБ-ын анхны гэрээг боловсруулах олон улсын хэлэлцээний 5 дахь үе шат нь бүтэлгүйтэв.
Дэлхийн 175 орны төлөөлөгчид хуванцар хог хаягдалтай тэмцэх тухай НҮБ-ын гэрээг боловсруулах асуудлаар хэлэлцсэн ч "стандарт тогтоох" журам дээр санал зөрөлдөж, хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй өндөрлөв.
Төлөөлөгчдийн хэлж байгаагаар хуванцар хог хаягдалтай тэмцэх тухай НҮБ-ын гэрээг боловсруулах хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон гэжээ. Гэрээ үр дүнд хүрээгүй хамгийн том шалтгаан нь газрын тосолборлогч орнуудын санал зөрөлдөөн байв.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Уг хуралд Европын Холбоо болон Африкын орнууд хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэгдсэн журам нэвтрүүлэхийг уриалсан. Харин БНХАУ, БНЭУ тэргүүтэй газрын тос олборлогч орнууд ийм журам нэвтрүүлэхгүй гэдэг байр суурин дээр зогсож учир санал хураалт маргаан дагуулжээ. Газрын тос нь хуванцрын гол түүхий эд болдог байна. Тиймээс хуванцар үйлдвэрлэгч орнуудын эрх ашиг хөндөгдөж байгаа юм.
Хуванцар хог хаягдлын асуудлаарх дэлхийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хорооны хуралд дэлхийн 175 орны төлөөлөгчдөөс гадна олон улсын байгууллага, идэвхтнүүд, байгаль хамгаалагчид, нөлөөллийн бүлгүүд оролцож санал солилцсон байна.
2000-2019 оны хооронд дэлхий даяар хуванцар хог хаягдлын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Үүнийг бодит тоогоор хэмжвэл хүн төрөлхтөн 19 жилийн хугацаанд 353 сая тонн хуванцар хог хаягдал үйлдвэрлэсэн гэсэн үг. Байгальд задардаггүй хуванцар хог хаягдал, боловсруулалт, дэлхий нийтийх тулгамдсан асуудал болсоор байна.










