




















Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотноо Хятад, Монгол, Орос гурван улсын хамтарсан Олон Улсын Дагуурын Дархан Цаазат Газар (ОУДДЦГ)-ын 8 дугаар холимог комиссын хурал 2025 оны 6 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэхүү хурлыг Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа хамтран байгууллаа. Хуралд тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогтоор ахлуулсан төлөөллүүд болон ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга Артур Владиславович Чертов -оор ахлуулсан төлөөллүүд, БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамны байгаль орчин, шинжлэх ухааны судалгааны академийн тэргүүлэх эрдэмтэн, дарга Ү Хюпан -аар ахлуулсан төлөөллүүд оролцов.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Комиссын хурлаар талууд ОУДДЦГ-ын байгаль хамгааллын хамтын ажиллагааны 2020-2024 оны үр дүнг хэлэлцэж, 2025-2029 оны төлөвлөгөөг баталлаа.
Хурлаар дараах гол асуудлуудыг хэлэлцэн тохиролцов:
• ОУДДЦГ болон түүний ойролцоох бүс нутгийн экосистемд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх;
• ОУДДЦГ-т хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, хамтарсан дадлага хийх;
• Ховор зүйлийн шувуудын хамгаалал, судалгааг үргэлжлүүлэх;
• Судалгаанд дамжуулагч төхөөрөмж ашиглах, биологи болон нүүдлийн судалгааг өргөжүүлэх;
• Комиссын 9 дүгээр хурлын товыг тогтов.










