БНХАУ-ын тэнгисийн цэрэг, эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд (ХАЧА) Тайваний хоолой, Номхон далайн баруун эргийг тойрч байна гэж Тайваний Батлан хамгаалах яам мэдэгдэв. Энэ бол Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинг-тэгийн АНУ-ын Хавай, Гуамд аралд албан бус айлчлал хийсэнтэй холбоотой сүрдүүлэг юм. Тайванийн Батлан хамгаалах яам хариуд нь “ХАЧА-ын үйл ажиллагааг эсэргүүцэх” байлдааны бэлэн байдлын сургуулилт хийж эхэлсэн гэдгээ мэдэгдлээ.
Тайваний Батлан хамгаалах яамны мэдэгдэлд, “Нэг талын өдөөн хатгалга нь Энэтхэг-Номхон далайн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй”. Бид саарал бүсэд өрнөх аливаа эсэргүүцэж, үндэсний аюулгүй байдлаа хангах болно” гэжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Хятадын цэргийн сургуулилт анхаарал татахаар өргөн хүрээтэй байна гэж шинжээчид онцолж байна.
Тайваний Ерөнхийлөгч Лай Чинг-тэгийн айлчлалыг БНХАУ-ын эрхбаригчид эрс эсэргүүцсэнээр байлдааны хөлөг онгоцуудаа хөдөлгөөнд оруулсан юм. Учир нь Хятадын Коммунист нам АНУ болон Тайванийн албан бус (дипломат) харилцааг БНХАУ-ын газар нутгийн бүрэн эрхт, халдашгүй байдлыг зөрчиж байна гэж үздэг.
БНХАУ Тайванийг эх газрын нэг хэсэг хэмээн үзсээр байгаа бөгөөд өнгөрсөн 10-р сард болсон ХКН-ын хурал дээр Ши Жиньпин цус уснаас өтгөн буюу бид гарал нэгтэй. Тайванийг дахин Хятадад нэгтгэнэ хэмээн амласан юм.











