
Өнөөдөр \2026.06.22\ “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ий үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх шинэчлэлийн чиглэлийг танилцууллаа.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан илтгэлийнхээ үеэр Улс төрийн хэт туйлшрал, олон нийтийн үл итгэх хандлага нь хууль сахиулах байгууллагын нэр хүнд, төр иргэний харилцан итгэлцэлд сөргөөр нөлөөлж байгааг дурдан, энэ нөхцөл байдлыг өөрчлөх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн салбарын хэмжээнд “Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ”-ыг хэрэгжүүлж эхэлснийг танилцууллаа.

Тус реформын хүрээнд хууль иргэнийг айлгадаг биш, хамгаалдаг тогтолцоог бэхжүүлж, хуулиас давсан дүрэм журмуудыг цэгцэлж, иргэн, аж ахуйн нэгжид хуулиар хэт дарамт учруулдаг гажуудлыг таслан зогсооно гэдгийг онцоллоо.
“Эрх зүйт төр –Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн үр нөлөөг нэмэгдүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг оновчтой тодорхойлон шийдвэрлэх, хүний эрхийн баталгааг хангах, хууль сахиулах байгууллагын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтыг дэвшүүлжээ.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Хууль зүй, дотоод хэргийн салбарын энэхүү шинэчлэл нь зөвхөн хууль өөрчлөх, байгууллагын бүтэц батлах, тайлан сайжруулах ажил биш гэдгийг тодотгож, энэ бол хуульд захирагддаг төр, иргэнийг эрхээ эдэлж, үүргээ биелүүлдэг, хамгаалалттай, төрдөө итгэх итгэлтэй болгох цогц реформ мөн хэмээн онцлов.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

“Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ”-ын хамгийн чухал нь хүнд сурталгүй, түргэн шуурхай, илт тод нээлттэй төрийн үйлчилгээг нэвтрүүлж, иргэдийн итгэлцлийг сэргээнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цохон тэмдэглэв. Энэ хүрээнд иргэдийн өргөдөл, гомдлын нэгдсэн цахим хяналтын тогтолцоог бий болгож, төрийн үйлчилгээг шилэн болгоно гэлээ.
Энэхүү бодлогын шинэчлэлийг ажил хэрэг болгоход салбарын алба хаагч бүрийн үүрэг хариуцлага, ойлголт чухал гэдгийг дурдаад цаашид ХЗДХЯ-ны дэргэд Хууль сахиулах байгууллагуудын Бодлогын зөвлөл байгуулж, асуудлаа ярилцдаг, хурдан шуурхай шийдвэрлэдэг байхад анхаарч ажиллана гэдгийг чухалчлав.
Мөн салбарын хэмжээнд үйл ажиллагааны стандартыг шинэчилж, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, цахим мэдээллийн нэгдсэн сантай болгох ажил эхэлжээ. Цаашид орчин үеийн техник технологи, цахим систем, хиймэл оюун ухааны хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч, алба хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад ХЗДХЯ-ны зүгээс бүх талаар дэмжиж, алба хаагчидтай хамтран ажиллана гэдгийг тодотгов.
#МөрдөгчдийнЗөвлөгөөн
#ХуульСахиулахБайгууллага
#ШударгаЁс
#ЭрхЗүйтТөр









