



















1984 онд Их Британи улсад Маргарет Тэтчерийн засгийн газрын эсрэг явагдаж, нэг жилийн турш үргэлжилсэн үйлдвэрчний эвлэлийн тэмцлийн үеэр уул уурхайн ажилчид болон цагдаагийн хооронд болсон "Оргривийн мөргөлдөөн"-ний талаар мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхээ даваа гарагт тус улсын Дотоод Хэргийн сайд мэдэгдлээ.
1984 оны 6-р сарын 18-нд хойд Английн Шеффилд хотын ойролцоох Оргривийн кокс боловсруулах үйлдвэрт 5,000 гаруй ажил хаясан уурхайчид улс даяар цуглуулсан ойролцоогоор ижил тооны цагдаа нартай мөргөлдсөн байна.

Энэ үйл явдал нь Британийн үйлдвэрчний тэмцлийн түүхэн дэх хамгийн ширүүн мөргөлдөөний нэг гэж яригддаг бөгөөд алдагдалтай уурхайнуудыг хаах гэсэн Тэтчерийн шийдвэрийн эсрэг ажил хаялт өрнөж байсан тэр мөчийн шийдвэрлэх үе байлаа. Эцэст нь уурхайчид өөрсдийн салбарыг хамгаалах гэсэн тэмцэлдээ ялагдсан юм.
Цагдаагийнхан тухайн өдөр мориор дайрч, уурхайчдыг бороохойгоор толгой руу нь дахин дахин цохиж буй дүрс бичлэг олон нийтэд цацагдсанаас хойш хэт их хүч хэрэглэсэн, хэрцгий авирласан хэмээх шүүмжлэлд өртсөн.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
120 гаруй хүн бэртэж гэмтэж, 95 уурхайчинг үймээн самуун дэгдээсэн, хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр баривчилсан боловч дараа нь эдгээр хэргийг нотлох баримт хангалтгүй байсан гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгожээ.
Үйл явдлын талаар хэн хариуцлага хүлээх ёстой, цагдаагийн арга хэмжээг хэн удирдсан, мөн тухайн үеийн албан баримтууд яасан бэ гэдгийг олон жилийн турш тэмцэгчид тодорхой болгохыг шаардсаар ирсэн.
Британийн Дотоод хэргийн сайд, тухайн үеийн сөрөг хүчний Лейборист намын гишүүн байсан Иветт Купер мөрдөн шалгах ажлыг Шеффилдийн хамба лам Пит Уилкокс ахлах болно гэж мэдэгдэв.
"Тухайн үед өрнөсөн хүчирхийллийн үзэгдэл болон түүнээс хойших ял тулгалтууд олон арван жил хариултгүй үлдсэн асуултуудыг үүсгэсэн. Одоо бид үнэнтэй нүүр тулах ёстой" гэж тэрээр хэлсэн байна.
Оргривийн Үнэн ба Шударга ёсны төлөөх аян-ы нарийн бичгийн дарга Кейт Флэннери "Бид энэ мөрдөн шалгах үйл явц төрийн болон цагдаагийн баримтуудад саадгүй нэвтрэх бүрэн эрхтэй байх ёстой гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй" хэмээн мэдэгджээ.
"Бид энэ өдрийг удаан хүлээлээ. Энэ бол үнэхээр эерэг мэдээ" гэж тэр хэлсэн байна.











