Эрдэнэт үйлдвэрийн зөвлөх инженерүүд, мэргэшсэн инженерүүд болон доктор, судлаачдын цуврал уулзалтын эхний хэлэлцүүлэг өнөөдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр зохион байгуулагдлаа. Тус уулзалт нь Эрдэнэт үйлдвэрийн нөхцөлд Их хромт цагаан ширэм (ИХЦШ)-ний шинэ төрлийг нэвтрүүлэх технологийн боломж, тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдаа холбоонд тулгуурлан хэлэлцэх зорилготой юм.

Уулзалтад, Механикийн хэлтэс, Засвар, механикийн заводын инженер, техникийн ажилтнууд, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн эрдэмтэн багш нар, салбарын судлаачид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Хэлэлцүүлгийн хүрээнд дараах илтгэлүүдийг танилцуулж, оролцогчид санал солилцов. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Б.Пүрэвдорж “Их хромт цагаан ширэмний төрөл, стандарт, хэрэглээ” сэдвээр илтгэл тавьж, олон улсын стандарт, үйлдвэрлэлд ашиглах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Механикийн тэнхимийн багш, докторант Л.Ундраа “Их хромт цагаан ширэм”-ний шинэчилсэн хувилбарын лабораторийн судалгааны үр дүн”-г танилцуулж, шинжилгээ, туршилтын бодит үр дүн, цаашдын судалгааны чиг хандлагыг онцолсон юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Харин Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Бя.Бат-Эрдэнэ “Их хромт цагаан ширэм”-ний шинэчилсэн хувилбарыг нэвтрүүлэхэд гарах хүндрэлүүд, шийдвэрлэх арга зам”-ын талаар үйлдвэрлэлийн практикт тулгарч буй асуудал, түүнийг даван туулах гарц, шийдлийн хувилбаруудыг хөндөн ярив.
Т.БАТЧУЛУУН
Б.БАТТӨГС










