Цахим орчинд “Instagram” фильтерүүд алга боллоо гэх мэдээллүүд байна. Гэвч үнэндээ “Instagram” дээрх хөөрхөн болгодог фильтерүүд биш гуравдагч этгээдийн үүсгэсэн "хэтрүүлэгтэй" фильтерүүд устаж байна.
Энэ оны 1-р сарын 14-өөс эхлэн Мета компани “Facebook”, “Messenger”, “Instagram” платформуудаасаа “Augmented Reality” (AR) буюу гуравчдагч этгээдийн хөгжүүлсэн фильтерүүдийг устгахаа мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл Мета-ийн өөрийнх нь буюу Facebook, Messenger, Instagram-ийн фильтер бус “Augmented Reality” эффект буюу “хөгшрүүлдэг”, “хүүхэлдэйн киноны баатарт хувирдаг”, “амьтны баг зүүдэг”, “эсрэг хүйстэнд хувирдаг”, “сахалтай болдог” "тэс өөр хүн болгодог" гээд “Snapchat”, “Tiktok” дээр байдагтай төстэй хэтрүүлэгтэй эффектүүд л устана.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Тэгэхээр Мета компани өөрийн платформууд дээрх хоёр сая гаруй хэрэглэгчийн үүсгэсэн эффектүүдийг янз бүрийн төрхөнд хувиргадаг элдэв фильтерүүдийг л устгаж байгаа гэсэн үг.
Мета яагаад гуравдагч этгээдийн хөгжүүлсэн AR фильтерийг устгах болов? Учир “Facebook” “Instagram”-ийн AR эффект нь залуу эмэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Тиймээс Мета компани хэрэглэгчдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, мөн хувийн мэдээллээ алдах гэх мэт эрсдэлүүдээс сэргийлэхээр тус арга хэмжээг авч байгаа юм.
Эцэст нь хэлэхэд манай охидын дажгүй фильтерүүд хэвээрээ шүү залуусаа :P











