



















НИТХ-аас баталсан тогтоолын дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд автобусанд 1000 төгрөг төлж өдөрт дөрвөн удаа зорчихоор болсон. Мөн оюутнууд үнэгүй зорчихоо больж, дээрх нөхцөлийн дагуу зорчино. Гэхдээ энэ тогтоол хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй хэвээр банйа. Нийтийн тээврийн бодлогын газраас программ хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүй тул тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.
Нийтийн тээврийн бодлогын газраас сүүлийн жилүүдэд их алдагдалтай ажилласан тухай мэдээлж эхэллээ. Тухайлбал, нийтийн тээврийн орлого 2024 онд 33.3 тэрбум төгрөг байсан. Сүүлийн долоон сарын хугацаанд бэлэн мөнгөний орлого 1.8 тэрбум төгрөг болсон, гэхдээ энэ нь 3.7 сая иргэний зорчсон дүн гэжээ. Тухайн газарт 2024 оны байдлаар нийт нөхөн олговор буюу хөнгөлөлттэй зорчдог иргэдэд 26.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт 283.6 тэрбум төгрөг гээд нийтдээ 310 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг аж ахуй нэгжүүдэд олгосон. Үүнээс 33 тэрбумыг Нийтийн тээврийн бодлогын газар орлого болгон авчээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Тэгвэл яагаад нийтийн тээврийн орлого нэмэгдсэн хэдий ч татаас нь буурдаггүй гол шалтгаан нь аж ахуй нэгжүүдэд зардал буюу явсан тарифын орлогоос илүү гарсан зардлыг нь нөхөж олгодогтой холбоотой. Нийтийн тээврийн бодлогын газар 2023 онд 31.6 тэрбум төгрөгийн орлого олсон бол 2024 онд 33.3 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 2023 оноос 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Гэвч нийтийн тээврийн орлого нь хэзээ ч зардлаа нөхдөггүй. Дунджаар 10 орчим хувийг нь л орлогоор нөхдөг. Нийслэл нийтийн тээвэрт 300 тэрбумыг зарцуулаад 3 тэрбумыг л олдог гэжээ.











