



















Испани улсад үргэлжилсэн аадар борооны улмаас үерийн гамшиг тохиож байна. Хамгийн их хохирол амсаж буй Валенсиа мужид нэг өдрийн дотор амиа алдсан хүмүүсийн тоо 98-д хүрч, сураггүй алга болсон хүмүүсийн эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Кастил-Ла-Манчад, Андалуза мужид 2 хүн нас баржээ. Валенсиа мужийн шүүхийн байрыг моргийн зориулалтаар ашиглаж байна гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. Мягмар гарагт Испанийн өмнөд болон зүүн бүс нутгийн хэд хэдэн мужид 8 цаг үргэлжлэн ширүүн аадар орсон нь сүүлийн 28 жилд байгаагүй онцгой үзэгдэл болсныг тус улсын цаг уурын агентлаг AEMET мэдээлсэн юм.
Валенсиа, Малага хот, Кастиль-Ла-Манчад сураггүй бологдсын тоо нарийн тодорхой бус, амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна гэж Испанийн үндэсний телевиз TVЕ мэдээлжээ.
Хотын гудамж бүхэлдээ үерт автаж, хүмүүс байшингийн дээвэр дээрээ гарч хаашаа ч хөдөлж чадахгүй аврах алба хүлээн гацжээ. Мөн машинууд энд тэнд овоорч эмх замбараагүй байдал үүссэн байна.
Валенсиагийн хурдны зам дээр машинтай гацсан 1200 орчим байгаа бол 5000 тээврийн хэрэгсэл энд тэнд бөөгнөрөн осолдсон тухай Испанийн Guardia Civil агентлаг мэдээлжээ.
Одоогоор Валенсиа мужид галт тэрэг, нийтийн тээврийн үйлчилгээ зогсож, сургууль, цэцэрлэг музей, нийтийн номын сангууд хаагдаж байна.
Испанийн Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес энэ үерийн улмаас 1000 гаруй цэргийн албан хаагчийг онцгой байдлын авчрагчдадаа туслуулахаар дайчилсан гэж мэдэгдээд байна. Испанийн засгийн газар үерийн гамшигт нэрвэгдэж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж пүрэв гарагаас эхлэн гурван өдрийн турш үндэсний хэмжээнд гашуудал зарлаж байна.









