



















"Хезболла"-гийн удирдагч Хассан Насралла Израилын бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан. Харин түүний залгамжлагчаар Хашем Сафиеддин томилогдсон юм. Тэгвэл Израилын армийн Ливанд өгсөн өчигдрийн цохилтын гол бай нь Хашем Сафиеддин байсан гэж CNN онцолж байна. Энэ цохилтоор 37 хүн амиа алдаж , 151 хүн шархадсан гэж Ливаны эрүүл мэндийн яам мэдэгджээ. Харин гол бай болсон Хаем Сафиединыг устгасан эсэх нь хараахан тодорхойгүй байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Израилын арми Хезболлах-д дайн зарлаж довтолгооноо эрчимжүүлж эхэлсэн үеэс (2024-09-17) хойш Ливанд 1300 гаруй хүн амь үрэгдэж, 1 сая орчим оршин суугч дүрвээд байна. Ливанаас 160,000 орчим хүн Сирийн хил давсан гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар мэдээлжээ. Тэгвэл өчигдөр Ливанаас Израилийн нутаг дэвсгэр рүү 230 орчим пуужин харвасан гэж бөгөөд бүтэн өдрийн турш 32 удаагийн халдлага үйлдсэн байна.










