Даваа гарагт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Цагаан ордонд болсон төрийн зоогийн өмнө сэтгүүлчдэд өгсөн мэдээллийн үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшүүлсэнээ мэдэгдэв.
Нетаньяху Ерөнхийлөгч Трампын "Энхтайван ба аюулгүй байдлын төлөөх хүчин чармайлт”-ыг үнэлэн, Трампыг Нобелийн хороонд нэр дэвшүүлснээ баталгаажуулсан захидлыг өөрийн гараар түүнд гардуулжээ.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
“Тэрээр яг одоо ч гэсэн улс орон, бүс нутаг бүрт энх тайвныг байгуулж байна. Тиймээс, Ерөнхийлөгч өө, энэ бол таныг Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшүүлсэн миний захидал. Та энэ шагналыг авах ёстой. Та үүнийг бүрэн хүртэх эрхтэй” хэмээн Нетаньяху хэлэв.
Ерөнхийлөгч Доналд Трампын оролцоотойгоор Израилийн Засгийн газар болон Хамас бүлэглэлийн хооронд 60 хоногийн гал зогсоох хэлэлцээр боловсруулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Трамп Израиль хэлэлцээрийг хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгдсэн. Хамас ч мөн адил зуучлагчдад “эерэг хариу өгсөн” гэж өмнө нь мэдээлсэн юм.










