



















Сирид Башар Аль-Асадын дэглэм унасны дараа Израилын засгийн газар Голаны өндөрлөг дэх суурин газруудыг өргөжүүлэхээ мэдэгдлээ. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Голаны өндөрлөгийн суурин газруудыг өргөжүүлснээр, хүн амынх нь тоог хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой байна. Голаны өндөрлөг бол Сирийн баруун өмнөд хэсгийн нарийн зурвас юм.
Израилын арми энэ өндөрлөгийг 1967 оны 6 өдрийн дайнаар эзэлж хяналтаа тогтоосон бөгөөд Сири улсад эргүүлж өгөхөөс татгалзсан байдаг. 1981 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израилын арми Голаны өндөрлөгт хяналтаа тогтоосон нь олон улсын хууль эрхзүйн тогтоомжоор хүчингүй хэмээн үзэж 497 тоот тогтоол баталжээ.
Израилын арми Башар Аль Ассадын дэглэм гэж унаж, түүнийг Москва руу дүрвэсний дараа Голаны өндөрлөг дэх хамгаалалтын зурваст нэвтэрсэн байдаг. Голаны өндөрлөгт Израилийн 30 гаруй суурин байдаг бөгөөд 20 орчим мянган хүн амьдардаг. Израилын иргэд нутгийн уугуул Сиричүүдтэй зэрэгцэн амьдарна. Сиричүүдийн дийлэнх нь Голаны өндөрлөг Израилын мэдэлд ороход дүрвээгүй друз арабууд юм.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн бодлогыг тус улсын Ерөнхий сайд асан Эхуд Ольмерт шүүмжилсэн бөгөөд Голаны өндөрлөг рүү тэлэх Израилын газар нутгийг тэлж болохгүй, Сирийг эзлээд буй босогчдын эсрэг шинэ дайн өрнүүлэх шаардлагагүй хэмээн мэдэгдсэн юм. Б.Нетаньяху Аль-Шараа буюу Абу Мохаммед аль-Жолани Сирийг эзэлсний дараа Дамаск болон Сирийн бусад хотуудад 450 удаагийн пуужингийн цохилт өгчээ.
Израилын Батлан хамгаалахын сайд Израил Катц энэ үйлдлээ Сири дэх Башар Аль-Асадын стратегийн зэвсэглэлийг устгаж, шинээр хяналтаа тогтоосон террорист удирдлагуудын гарт оруулахгүй, ард түмнээ хамгаалж буй явдал хэмээн мэдэгдсэн юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Израил улс Голаны өндөрлөгийн зурвас газрын тэлэхээр цэрэг оруулж эхэлснээр Сирийн шинэ засгийн газартай мөргөлдөх эрсдэл өндөр гэж харж байна.









