



















Иерусалим -Израиль, Иран хоёрын хооронд долоо хоног гаруй үргэлжилж буй агаараас бие бие рүүгээ хийж буй довтолгооны дараа Израиль улс Ираны нэгэн командлагчыг устгасан гэж мэдэгдлээ. Харин Тегеран дарамт шахалтан дор цөмийн хөтөлбөрийн талаар ямар ч хэлэлцээ хийхгүй гэдгээ зарласан байна.
Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Каца хэлснээр, "Ираны Хувьсгалт Гвард"-ын хүчний гадаад ажиллагааны салбар болох "Палестины корпус"-ыг удирддаг байсан Саид Изадиг Куом хот дахь орон сууцанд хийсэн цохилтын үеэр хөнөөжээ"

Каца түүний амийг хороосныг “Израилийн тагнуул ба Агаарын цэргийн хүчний томоохон амжилт” хэмээн нэрлэж, Изади нь 2023 оны 10-р сарын 7-нд Израиль руу халдсан "Хамас" бүлэглэлд зэвсэг, санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан гэж мэдэгдсэн. Энэ халдлага нь Газын дайныг өдөөсөн юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Ираны Хувьсгалт Гвардын мэдээлснээр, Хоррамабад хот дахь халдлагын үеэр таван гишүүн нь амиа алдсан байна. Гэхдээ тэд Изадигийн талаар дурдаагүй юм. Изади нь АНУ ба Их Британийн хоригт орсон хүмүүсийн жагсаалтад багтдаг байв.
Ираны мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, Израиль бямба гарагт Куом хотод нэгэн барилгыг бөмбөгдөж, 16 настай хүүхэд амиа алдан, хоёр хүн гэмтсэн талаар мэдээлсэн.
Ираны төрийн мэдлийн "Nour News" агентлаг зургаадугаар сарын 13-нд халдлага эхэлснээс хойш Иранд нийтдээ 430 хүн амиа алдаж, 3,500 гаруй хүн шархадсан гэж Эрүүл Мэндийн Яамнаас иш татан мэдээллээ.
Харин Израильд Ираны пуужингийн цохилтын улмаас 24 энгийн иргэн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна. Энэ нь хоёр улсын хоорондох хамгийн ноцтой түүхэн зөрчилдөөн болоод байгаа юм.











