



















Өнөөдөр өглөө Израиль улс Иран улс руу урьдчилан анхааруулсан томоохон хэмжээний агаарын довтолгоо хийж, “Цэргийн болон цөмийн шинжтэй хэдэн арван бай”-г онилсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац мэдэгдэлдээ “Израиль улс Иран улсын эсрэг урьдчилан анхааруулсан довтолгоо хийсний дараа ойрын хугацаанд манай улсын болон иргэдийн эсрэг пуужин, нисгэгчгүй онгоц (дрон)-оор халдаж магадгүй ” гэжээ.

Иран улс хариу довтолгоо хийж магадгүйн улмаас Израиль улсад сэрэмжлүүлгийн сирен дуугарч, онц байдал зарласан байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Ираны нийслэл Тегеран хотод дэлбэрэлтийн чимээ нижигнэж, Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүд агаарын довтолгооноос хамгаалах системүүд бүрэн ажиллаж эхэлснийг мэдээлжээ.
АНУ-ын албаны хүн "Энэхүү ажиллагааг Израйль улс дангаараа гүйцэтгэсэн бөгөөд АНУ оролцоогүй" гэж Ройтерс агентлагт мэдэгдсэн байна.
"CNN" суваг мэдээлэхдээ Ерөнхийлөгч Доналд Трамп Засгийн газрын хурал зарлаж, дипломат шугамаар асуудлыг шийдэхийг уриалсаар байгаа ч АНУ ба Иран Улсын хооронд энэ ням гарагт товлогдсон цөмийн хэлэлцээ эргэлзээтэй болсныг онцолжээ.
Цөмийн хэлэлцээ бүтэлгүйтвэл цэргийн арга хэмжээ авна гэж АНУ өмнө нь анхааруулж байсан.










