



















Израйлийн Ерөнхий сайд Беньямин Натаньяху тагнуулын алба (Шен Бет)-ны дарга Ронен Барыг ирэх дөрөвдүгээр сарын 10-нд үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон тухайгаа зарласнаас хойш тус улсад эсэргүүцлийн жагсаал 3 дахь өдрөө үргэлжилж байна. Ронен Бар Засгийн газрын гишүүдэд хандаж бичсэн захидалдаа “Өөрийг нь ажлаас халсан явдал нь хууль журамд нийцээгүй, үндэслэлгүй гүтгэлэг дээр тулгуурласан” гэж бичжээ.
Ерөнхий сайд Натаньяхугийн гаргаж буй шийдвэр нь Ронен Бартай хэдэн сарын турш үргэлжилсэн хурцадмал асуудалтай холбоотой ба Бар нь Израйлийн төрийн албан хаагчдын “Авилга”-ын хэргийг шалгаж байсан юм. Ерөнхий сайд энэхүү шалгалтыг өөрийг нь улс төрийн зорилгоор буруутгах оролдлого хийж байна гэж мэдэгдээд байгаа. Жагсагчид Барыг чөлөөлснөөр Израйлийн ардчиллын суурь болох байгууллагын нэр хүндийг унагаж байна хэмээн үзэж буй.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Газын дайн эхлэхээс өмнө Израйлийн ард иргэд Засгийн газраас шүүхийн эрх мэдлийг хягаарлах хуулийн төслийг эсэргүүцсэн жагссаар байсан юм. Засгийн газар хуулийн төслөө шүүхийн хэт эрх мэдлийг хазаарлан барих гэж тайлбарласан.
Пүрэв гарагийн орой Тель Авив, Иерусалимд эсэргүүцлийн жагсаал өрнөж, цагдаа нартай мөргөлдсөнөөс цагдаа нар усан буу ашиглан олон арван хүнийг баривчилсан байна.
Израйль болон Хамас-ын дунд өрнөсөн дайнаас болж барьцаалагдсан 59 хүн сураггүй болж, тэдний хувь заяа одоог болтол бүрхэг байгаа юм. Жагсагчид дайн ахин эхлэх тохиолдолд барьцаанд байгаа иргэдийг барьцаалагчид алах эсвэл бид байгаа онолгүй буудаж алах магадлал өндөр хэмээн үзэж байгаа аж.
59 настай Ринат Хадаши “Тэд барьцаалагдсан иргэдээ хаяж байна. Улсынхаа чухал асуудлыг үл тоомсорлолоо” гэсэн юм.
Газын дайн эхэлснээс хойш 59 хүнтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал олон удаа болж байгаа бөгөөд Засгийн газрын үйл ажиллагаа мөн эсэргүүцэж байгаа ажээ.










