Реппер Дидди Комбсын хэрэгт холбогдсон алдартнуудын дунд реппер продюcсер Jay-Z холбоотой гэх мэдээллүүд бий. Тэгвэл Дидди Комбсын зохион байгуулсан нэгэн үдэшлэгт Jay-Z-д хүчирхийлүүлсэн хэмээн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэл гаргасан эмэгтэй өнгөрсөн 10-р сард Дидди Комбсын эсрэг нэхэмжлэл гаргасан байсан ч үүнийгээ нэмж өөрчлөөд Jay-Z болон Шон Картерын нэрсийг нэмсэн байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Нэхэмжлэл гаргагч эмэгтэйг Жэйн Доу гэдэг бөгөөд тэрээр 2000 онд хөгжмийн шагнал гардуулах наадмын дараах үдэшлэг дээр Дидди Комбс, Шон Картер Jay-Z нарт хүчирхийлүүлсэн гэжээ. Тухайн үед 13 настай байсан Жэйн Доу өрөөнүүдийг сонирхож яваад алдартнуудын байсан өрөөнд орсон байна. Энэ үеэр Дидди Комбс, Шон Картер Jay-Z нар Жэйн Доуг зодон танхайрч дараа нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж нэхэмжлэлдээ дурджээ. Жэйн Доу Дидди Комбсыг цохиж унагаад гарч гүйсэн гэжээ.
Харин Jay Z гэр бүлийг гутаан доромжилж шантаажлах зорилготой зохион байгуулалттай худал мэдээлэл гэх тайлбарыг CNN-д өгөөд байна.










