



















АНУ-ын ерөнхийлөгчийн 2024 оны ээлжит сонгууль хоёр долоо хоногийн дараа болно. Энэ удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн улс орнуудын хувьд ихээхэн нөлөө үзүүлэх “онцлох” сонгууль болно. Учир нь сонгуульд Д.Трамп эсвэл Камала Харрисын хэн ялахаас шалтгаалан Орос-Украин, Израиль-Ойрх Дорнодын дайн Хятад-Тайванийн асуудал, Өмнөд болон Хойд солонгосын ээдрээт асуудал болоод дэлхийн геополитик хүчний тэнцвэр хааш эргэх асуудал яригдана. Тэгвэл рейтингээр зэрэгцээ шахам яваа өрсөлдөгчид компанит ажлаа үргэлжлүүлсээр байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис хэрэв Дональд Трамп сонгуульд ялбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины нийслэл Киев хотод “сууна” гэж онцолжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Тэрээр, Дональд Трамп сонгогдвол Орос-Украины дайныг нэг өдрийн дотор дуусгана гэж хэлсэн. Энэ бол шууд бууж өгнө гэсэн үг. Хэрэв энэ цаг хугацаанд Дональд Трамп ерөнхийлөгч байсан бол Владимир Путин Киевт сууж, дэлхий дахинд Америкийн байр суурийг унагах байсан хэмээн төлөөлөгч асан Лиз Чейни, Мария Шрайвер нартай Мичиган мужид хийсэн арга хэмжээний үеэр хэлсэн юм.
АНУ-ын сонгуулийн үр дүн дэлхийн геополитикийн чиг баримжаад гол нөлөөг үзүүлэх учир ялалт “хэнийх вэ?” гэх өрсөлдөөн тун сонирхолтой өрнөж байна.










