



















Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал 2025.06.17-ны өдөр болж, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар цахимаар оролцлоо. Хурлаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт хийсэн шалгалтын танилцуулга, Ажилгүйдлийн даатгалын сангийн 2022-2024 оны орлого бүрдүүлэлт, зарцуулалтыг шалгасан шалгалтын нэгдсэн дүнгийн танилцуулга, “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон “Чингис хаан банк” ХХК-иас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт тооцон авах саналтай хөрөнгийн танилцуулгыг хэлэлцлээ.

Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газарт хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах үүргийг даргын зөвлөлөөс өглөө.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш “Капитал банк” 104.2 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас нийгмийн даатгалын санд 38.8 тэрбум төгрөгийг барагдуулж, 65.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бол “Чингис хаан” банк 103.5 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас 14.2 тэрбум төгрөгийг барагдуулсан бол 89.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Дээрх хоёр банкны өр төлбөрийг төлүүлэх зорилгоор нийт 3.6 тэрбум төгрөгийн үнэлгээ 17 үл хөдлөх хөрөнгийг тооцон авахаар ирүүлсэн саналыг газрын зөвлөлийн хурлаар дэмжлээ.
Улмаар уг шийдвэрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд уламжлан хэлэлцүүлэхээр боллоо.











