



















Мягмар гарагт Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум АНУ Мексикийн нутаг дэвсгэр дээр ямарваа нэг цэргийн ажиллагаа “Явуулахгүй” гэж мэдэгдлээ. Тэрээр сүүлийн саруудад АНУ Латин Америкт цэргийн ажиллагаагаа идэвхжүүлж, агаарын дайралт хийж буй үетэй давхцуулан энэхүү мэдэгдлийг хийсэн байна.

Шейнбаумын мэдэгдэл нь NBC News-ийн даваа гарагт гаргасан нийтлэлд хариу өгөх зорилготой аж. Тус нийтлэлд АНУ Мексикт “Хар тамхины эсрэг” шинэ ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байгаа талаар дурдаад, ажиллагааны хүрээнд цэргүүд болон тагнуулын ажилтнуудыг Мексик рүү илгээх тухай дурдсан байжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
“Тийм зүйл болохгүй. Тийм зүйл болох гэж байгаа талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгүй... Үүнтэй бид санал нийлэхгүй,” гэж Шейнбаум өглөө бүр хийдэг хэвлэлийн бага хурлын үеэр NBC-ийн мэдээнд хариу тайлбар өгсөн байна.
Шейнбаум өмнө нь ч АНУ Мексикийн нутаг дэвсгэрт нэг талын цэргийн ажиллагаа явуулахыг эрс эсэргүүцэж байсан юм. Эсэргүүцэлд нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн хар тамхины бүлэглэлтэй тэмцэх зорилгоор Америкийн цэргийг илгээх санал ч багтаж байв.
2025 оны 9-р сараас хойш АНУ Номхон далайн зүүн хэсэг болон Карибын тэнгист хөвж буй хөлөг онгоцуудад цохилт өгч, олон арван хүний амийг хөнөөсөн. Трампын засаг захиргаа тухайн цохилтонд өртсөн хөлөг онгоцонд яваа хүмүүсийг “Хар тамхины наймаачид” гэж буруутгасан ч үүнийхээ нотолгоог олон нийтэд үзүүлээгүй байна.











