Лос-Анжелес хотын түймэрт 1000 гаруй байшин барилга шатаж сүйдээд байгаа. Энэ түймэрт "Хилтон" зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтоны байшин өртжээ. Парис Хилтон энэ тухайгаа өөрийн Х дэх цахим хуудсанд нийтэлсэн байна.
Түймэрт өртөж шатсан Парис Хилтоны Малибу дахь байшин нь далайн эргийн тансаг харууц бүхий эдлэн байжээ. Түүнтй хувьд Малибу дахь байшиндаа амралтын дийлэнх хугацаагаа өнгөрүүлдэг байсан бөгөөд ихэд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Тэрээр, "Гэр бүлийнхэнтэйгээ мэдээ үзэж байхдаа, Малибу дахь гэрээ шатахыг харах хэцүү байлаа. Энэ байшиндаа бид олон нандин дурсамжийг бүтээсэн. Финикс минь энэ байшинд анх алхаж сурсан. Хэдийгээр алдагдал их байгаа ч аюулгүй байгаадаа талархаж байна гэжээ.
Мөн гал түймэрт өртсөн айл бүрын төлөө зүрх сэтгэлээрээ залбирч байна гэж цахим хуудсандаа нийтэлсэн юм.
Парис Хилтон Малибу дахь далайн эргийн байшингаа 8 сая гаруй доллараар худалдан авч байжээ.











