



















Монгол улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP16)-д оролцож байна.
Тэрээр бага хурлын үеэр 2026 онд болох 17 дугаар бага хурлыг манай улс даргалж зохион байгуулахаар болсоныг онцлов. Тиймээс (COP16)-д Ерөнхий сайдын хувиар оролцож, өндөр ач холбогдол өгч байна.
Ган цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн хүчин чармайлтад Монгол Улс хувь нэмрээ оруулан, оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллах байр суурьтай байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр "Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл"-ийг байгуулах санаачилгыг дэвшүүлж байна.
Энэ удаагийн COP 16 "Our land- Our future" уриан дор зохион байгуулагдаж байна. Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгаа хамгаалахын тулд бид бие биеийнхээ төлөө байхыг нөхцөл байдал хүн төрөлхтнөөс шаардаж байна. Тиймээс "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” буюу “One for All, All for One” үзэл санааны дор цөлжилтийн эсрэг нэгдэхийг уриалав.










