Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, нөхөн томилох гэсэн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, 49 хүнийг шинээр сонгон батламжиллаа. Үүнд, УИХ-д шинээр сонгогдсон гишүүд, аймгийн намын хорооны дарга зэрэг гишүүд, албан тушаалтнууд багтаж байна. Бага хуралд төлөөлөгчдийг шинээр сонгосон тухай тогтоолыг баталснаар, шинээр сонгогдсон Бага хурлын гишүүд VIII хуралдаанд саналын бүрэн эрхтэй оролцох боломж нь нээгдлээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Хэлэлцэх асуудлын дарааллаар Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөхөө мэдэгдэж, Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшинэ гэдгээ илэрхийлэв.











