



















Филиппиний нийслэл Манила хотын ядуусын хороололд их хохирол дагуулсан гал түймэр дэгдэж 2000 орчим айл өрх орон гэргүй болжээ. Найман цаг гаруй дүрэлзсэн их галд ядуусын хорооллын 1000 орчим байшин өртөж нурсан байна.
Манилагийн ядуусын хорооллыг хайлуулсан гал түймэр цахилгааны утасны гэмтлээс гарсан байж болзошгүй тухай тус улсын эрх баригчид мэдэгджээ.
Галд шатсан ядуусын хороолол "Исла Путинг Бато" бол Манила хотын ядуусын гэгдэх Тондо дүүрэгт байрладаг. Тус дүүрэгт ойролцоогоор 654,220 хүн оршин суудаг байна. "Исла Путинг Бато" хорооллынхон хөл хөдөлгөөн ихтэй худалдааны боомтыг тойрон амьжиргаагаа залгуулдаг байна.

Филиппиний Агаарын цэргийн хүчин нисдэг тэргээр гал түймрийг унтрааж байна.

Тондо дүүргийн Исла Путинг Бато ядуусын хороолол гал түймэрт өртөх үеэр оршин суугчид амжиж эд хогшлоо зөөв.
Одоогоор хүний амь үрэгдсэн гэх мэдээлэл байхгүй. Гэвч ядуусын хорооллын оршин суугчид байгаа бүхнээ галд алдсан нь маш том цохилт болж байна.
Тэдний хувьд амьжиргааны эх үүсвэр, гэр орон, эд хогшил, цуглуулсан бүхнээ алдсан болохоор ирж буй зул сарын баярыг хэрхэн угтахаа мэдэхгүй байна гэж хэвлэлд өгсөн ярилцлагдаа дурджээ. Манила хотын дарга Лакуна-Панган түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст хандаж түр хамгаалах байр болон хоол хүнсээр туслахаа амлаад байна.

Манила хотын ядуусын хороололд гарсан гал түймэрт орон гэрээ алдсан эмэгтэй.

Ядуусын хороололд гарсан түймрээс амь аврагдаж буй нохой.

Оршин суугчид ч мөн гал сөнөөгчидтэй хамтран түймэр унтраалцав.

Дүрэлзэн шатах байшингуудыг харж зогсох ядуусын хорооллынхон.

Байшингаа гал түймэрт өртсөн эсэхийг шалгахаар яваа оршин суугч.

Санто Ниногийн хөшөө болон нохойгоо галаас холдуулж буй эмэгтэй.
Исла Путинг Бато сууринд гарсан түймрийн утаа холоос...









